Үндэсний Хиймэл Оюун Ухааны Аян
Хиймэл оюуны боловсрол ба хүртээмжийг улс даяар дэмжих үндэсний санаачилгa.
Үндэсний Хиймэл Оюуны Аян нь Монгол орны хэмжээнд хэрэгжих 5 жилийн хугацаатай санаачилга бөгөөд нийт 500 инженер болон 2,250 орон нутгийн багшид хиймэл оюуны мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэхүү аян нь газарзүйн байршил, нас, нийгэм-эдийн засгийн ялгаанаас үл хамааран хүн бүрийг хиймэл оюуны боловсролд хамруулж, дижитал тэгш бус байдлыг арилгахыг зорьж байна.
Зорилтууд
Монгол Улсад дижитал тэгш бус байдлыг арилгах
Ирээдүйн манлайлагчдыг хиймэл оюуны мэдлэгтэй болгох
Хиймэл оюуны талаарх үндэсний хэмжээний ойлголт, ёс зүйн хэрэглээг түгээн дэлгэрүүлэх
Тогтвортой хиймэл оюуны боловсролын тогтолцоог бий болгох

Үндэсний Хиймэл Оюун Ухааны Аяны хүрээнд гарах төлөвлөсөн үр дүн
Машин сургалтын инженерүүд
Орон нутгийн хиймэл оюуны багш нар
Хөдөө орон нутгийн хүүхдүүд
Хамт олон

Холбоотой мэдээллүүд
Энэ хэсэгт холбогдох мэдээ байхгүй байна.
Бидний тухай илүү ихийг мэдмээр байна уу?
Бидний эрхэм зорилго бол хиймэл оюун ухааны боловсролыг хүн бүрт хүртээмжтэй хүргэх юм. Бидний талаар болон бидний арга барилтай танилцаарай.